Sep 18, 2017

WHIPLASH СЦЕН ЛИСТ БҮТНЭЭР

WHIPLASH СЦЕН ЛИСТ ТАТАЖ АВАХ ЛИНК :
https://1drv.ms/x/s!AuJ1-goirCOTa5-z1Srz080Lpno

Үүрээр сэрэв. Өнөөдөр уг нь амралттын өдөр их унтана гэж бодож байв. Нэгэнт сэрснийх азны юм гээд хойшлуулсан амлалтаа биелүүлье гээд суув. Яг 9 цаг сууж бэлэн болов. Удаан хүлээлгэсэнд уучлаарай ххэ.
СУРГАЛТЫН ЗОРИЛГОТОЙ ХҮН БҮР ДУР ТААВААРАА АШИГЛАХТУН!

Задлаж үзсэний эцэст...
ВИПЛАШ (2014) : 1 цаг 47 минут хугацаатай, 52 сцентэй кино байлаа. /Ритм сцений ширхэгтэй хамаагүй гэдгийг дахин нэг батлав./

Хүснэгтэндээ багтаасан зүйлс :

- Цаг. Энэ кино хэд дэхь минутан дээрээ ямар эргэлт цохилт гаргаж байна вэ гэдгийг харахын тулд бичив. Та бүхэн сцен лист гаргахдаа заавал ингэж нэг бүрчлэн цагийг нь бичих албагүй. Нэг бүрчлэн бичихэд хугацаа овоо зарцуулдаг тул өөрт хэрэгтэй хэсэг дээрээ минутаа тэмдэглээд явсан ч болно.

- Сцен. Сцений ширхэгийг бичсэн нь кино зохиол дунджаар хэдэн сцентэй байдгийг харж байх гэсэнд юм. Янз бүр байдаг л даа гэхдээ зохиолоо баяжуулах гээд хэтэрхий олон сцен бичих гэх тохиолдол байдаг тул сайн кино бичихэд сцений тоо олон байх шаардлагагүй гэдгийг харуулахыг зорив.

- Өдөр, шөнийг ялгаж бичсэн нь "Амьдралоги" киноны найруулагчийн зохиолыг бичих явцад зохиол дээрхи өдөр шөнийн ээлжлэлийг тохируулж бичих тал дээр хүндрэл үүсч байсан тул өөр кинонууд ямар байдгийг би өөрөө мэдэхийг хүсэв.

- Агуулга. Товчхон бичив. Кино үзцэн үед агуулга дэлгэрэнгүй бичээд яахав дээ.

- Чимээ, хөгжим. Хөгжмийн кино учир хөгжмийн хэллэг байгаа гэж үзэж анхаарал хандуулав. Гол дүрийн нэг тал хэсэг болох карьерийг ХӨГЖИМ, нөгөө тал болох хувь хүнийг ААВ-тайгаа байгаа сцен тодруулж өгч байна гэж бодов.

- Зураглал, монтаж. Зураг авалтын хувьд дүрийн дотоод сэтгэлийн өөрчлөлт, мэдрэмжийг тодотгох үед камер дүрлүү ойртох аргыг их ашигласан байна. Бас гэнэтийн үйл явдлын өмнө ямар нэгэн байдлаар камер сануулга өгсөөр байсан байна. Гэхдээ энэ нь нэг үзэлтээр бол харагдахгүй юм байна лээ.

- Tension. Монголоор юу гэж орчуулахаа мэдэхгүй англиар бичив. Үзэгчдийн мэдрэх мэдрэмж, дүрийн мэдрэх мэдрэмж зэргийг бичих гэв.

- Тэмдэглэл. Плотын бүтцийг энэ хэсэг дээр оруулав. Тусдаа плот гэж багана үүсгээд гаргаж болох хэдий ч олон багана байхаар хэвлэж гаргахад ядаргаатай байдаг тул энэ хэсэг дээр оруулав.

ДҮГНЭЛТ - Энэ кино нь хоёр хүний харилцаа, цаашлаад багш шавь хоёрын харилцааны тухай кино бөгөөд сургах, сурах, хүмүүжүүлэх, хүмүүжих үүрэг харилцааны асуудлыг гаргасан кино юм. Багш болгоны сургах арга барил өөр. Энэ кинон дээрхи Пледчер багшийн арга барилыг давж гарсан анхны шавь нь Неймон болж байгаа юм. Хэдийгээр хоёр хүний хоорондох өс хонзон, сэтгэлийн дарамт, мэхлэлт уг харилцааг ээдрээтэй болгодог ч сургах хүмүүжүүлэх тал дээр тэд аль аль нь нэг ч удаа худлаа үг хэлээгүй санагдав. Неймон хэмээх гол дүрийн зорилго Пледчер хэмээх багшийн дүрээр дамжуулан гарна. Гол дүрийн зорилго, уналт, өсөлт бүгд Пледчер хэмээх дүрээс хамаарна.

Ихэнхи бичигдсэн зүйл дээр миний хувийн дүгнэлт байгаа тул та бүхэн киног үзэнгээ тулгаж үзээд надтай санал нийлэхгүй байгаа хэсгээ өөрсдийнхөөрөө тэмдэглээд яваарай. Бас дутуу орхигдуулсан зүйл байж магадгүй тул тэмдэглээд яваарай. /Гол хэсгээр, агуулгад анхаарал төвлөрөөд хөгжим, чимээ тал дээр дутуу үлдээчих шиг болсон гэхдээ гаагүүү байгааа/ Эцсийн эцэст сцен лист гаргадаг шалтгаан нь хэн нэгэнд үзүүлэх бус өөрөө тэр киног ойлгоход байдаг тул би дотроо ойлгочихоод бичихээ мартаад өнгөрсөн тохиолдол ч байж магадгүй. Гэхдээ би энэ удаад хүмүүст харуулах зориолготой гаргасан тул дотроо бодоод өнгөрч болох байсан зүйлсийг оруулаад өмнө нь задалж байгаагүйгээрээ л олон юм бичлээ хха. Энэ хэсэг дээр ийм тийм гээд санал солилцох эсвэл ойлгохгүй зүйл байвал комент үлдээгээрэй. Ярилцъя. Бас хувийн үзэл бодлоо хуваалцъя.