WHIPLASH СЦЕН ЛИСТ ТАТАЖ АВАХ ЛИНК :
https://1drv.ms/x/s!AuJ1-goirCOTa5-z1Srz080Lpno
Үүрээр сэрэв. Өнөөдөр уг нь амралттын өдөр их унтана гэж бодож байв. Нэгэнт сэрснийх азны юм гээд хойшлуулсан амлалтаа биелүүлье гээд суув. Яг 9 цаг сууж бэлэн болов. Удаан хүлээлгэсэнд уучлаарай ххэ.
СУРГАЛТЫН ЗОРИЛГОТОЙ ХҮН БҮР ДУР ТААВААРАА АШИГЛАХТУН!
Задлаж үзсэний эцэст...
ВИПЛАШ (2014) : 1 цаг 47 минут хугацаатай, 52 сцентэй кино байлаа. /Ритм сцений ширхэгтэй хамаагүй гэдгийг дахин нэг батлав./
Хүснэгтэндээ багтаасан зүйлс :
- Цаг. Энэ кино хэд дэхь минутан дээрээ ямар эргэлт цохилт гаргаж байна вэ гэдгийг харахын тулд бичив. Та бүхэн сцен лист гаргахдаа заавал ингэж нэг бүрчлэн цагийг нь бичих албагүй. Нэг бүрчлэн бичихэд хугацаа овоо зарцуулдаг тул өөрт хэрэгтэй хэсэг дээрээ минутаа тэмдэглээд явсан ч болно.
- Сцен. Сцений ширхэгийг бичсэн нь кино зохиол дунджаар хэдэн сцентэй байдгийг харж байх гэсэнд юм. Янз бүр байдаг л даа гэхдээ зохиолоо баяжуулах гээд хэтэрхий олон сцен бичих гэх тохиолдол байдаг тул сайн кино бичихэд сцений тоо олон байх шаардлагагүй гэдгийг харуулахыг зорив.
- Өдөр, шөнийг ялгаж бичсэн нь "Амьдралоги" киноны найруулагчийн зохиолыг бичих явцад зохиол дээрхи өдөр шөнийн ээлжлэлийг тохируулж бичих тал дээр хүндрэл үүсч байсан тул өөр кинонууд ямар байдгийг би өөрөө мэдэхийг хүсэв.
- Агуулга. Товчхон бичив. Кино үзцэн үед агуулга дэлгэрэнгүй бичээд яахав дээ.
- Чимээ, хөгжим. Хөгжмийн кино учир хөгжмийн хэллэг байгаа гэж үзэж анхаарал хандуулав. Гол дүрийн нэг тал хэсэг болох карьерийг ХӨГЖИМ, нөгөө тал болох хувь хүнийг ААВ-тайгаа байгаа сцен тодруулж өгч байна гэж бодов.
- Зураглал, монтаж. Зураг авалтын хувьд дүрийн дотоод сэтгэлийн өөрчлөлт, мэдрэмжийг тодотгох үед камер дүрлүү ойртох аргыг их ашигласан байна. Бас гэнэтийн үйл явдлын өмнө ямар нэгэн байдлаар камер сануулга өгсөөр байсан байна. Гэхдээ энэ нь нэг үзэлтээр бол харагдахгүй юм байна лээ.
- Tension. Монголоор юу гэж орчуулахаа мэдэхгүй англиар бичив. Үзэгчдийн мэдрэх мэдрэмж, дүрийн мэдрэх мэдрэмж зэргийг бичих гэв.
- Тэмдэглэл. Плотын бүтцийг энэ хэсэг дээр оруулав. Тусдаа плот гэж багана үүсгээд гаргаж болох хэдий ч олон багана байхаар хэвлэж гаргахад ядаргаатай байдаг тул энэ хэсэг дээр оруулав.
ДҮГНЭЛТ - Энэ кино нь хоёр хүний харилцаа, цаашлаад багш шавь хоёрын харилцааны тухай кино бөгөөд сургах, сурах, хүмүүжүүлэх, хүмүүжих үүрэг харилцааны асуудлыг гаргасан кино юм. Багш болгоны сургах арга барил өөр. Энэ кинон дээрхи Пледчер багшийн арга барилыг давж гарсан анхны шавь нь Неймон болж байгаа юм. Хэдийгээр хоёр хүний хоорондох өс хонзон, сэтгэлийн дарамт, мэхлэлт уг харилцааг ээдрээтэй болгодог ч сургах хүмүүжүүлэх тал дээр тэд аль аль нь нэг ч удаа худлаа үг хэлээгүй санагдав. Неймон хэмээх гол дүрийн зорилго Пледчер хэмээх багшийн дүрээр дамжуулан гарна. Гол дүрийн зорилго, уналт, өсөлт бүгд Пледчер хэмээх дүрээс хамаарна.
Ихэнхи бичигдсэн зүйл дээр миний хувийн дүгнэлт байгаа тул та бүхэн киног үзэнгээ тулгаж үзээд надтай санал нийлэхгүй байгаа хэсгээ өөрсдийнхөөрөө тэмдэглээд яваарай. Бас дутуу орхигдуулсан зүйл байж магадгүй тул тэмдэглээд яваарай. /Гол хэсгээр, агуулгад анхаарал төвлөрөөд хөгжим, чимээ тал дээр дутуу үлдээчих шиг болсон гэхдээ гаагүүү байгааа/ Эцсийн эцэст сцен лист гаргадаг шалтгаан нь хэн нэгэнд үзүүлэх бус өөрөө тэр киног ойлгоход байдаг тул би дотроо ойлгочихоод бичихээ мартаад өнгөрсөн тохиолдол ч байж магадгүй. Гэхдээ би энэ удаад хүмүүст харуулах зориолготой гаргасан тул дотроо бодоод өнгөрч болох байсан зүйлсийг оруулаад өмнө нь задалж байгаагүйгээрээ л олон юм бичлээ хха. Энэ хэсэг дээр ийм тийм гээд санал солилцох эсвэл ойлгохгүй зүйл байвал комент үлдээгээрэй. Ярилцъя. Бас хувийн үзэл бодлоо хуваалцъя.
Sep 18, 2017
Apr 25, 2017
АВАХ СУРГАМЖТАЙ СОЛОНГОС ОЛОН АНГИТ КИНО
***Солонгос сируал үзэх дуртай хүүхдүүд миний бодсоноос ч хамаагүй их байдгийг саяхнаас мэдсэн. Нэгэнт үзэх дуртай болсноос хойш нэг мөсөн сайныг нь үз гээд хэдэн кино санал болгъё.
Найруулга, хийц сайтай, нас насны хүмүүсийн үзэх дуртай, үнэлгээ өндөр, авах сургамжтай гэж үзэж байгаа кинонуудаас санал болгов.
Нийгэмд хөл тавьж байгаа залуугийн амьдралыг харуулсан кино. Солонгосын албан байгууллагын дүр төрхийг бодитоор харуулсан байдаг тул үзэгчид их үнэлдэг. Найруулгын хувьд маш сайн, ер нь tvn телевизийн кинонууд найруулга сайтай. Зохиол нь зурагтай ном хэлбэрээр анх гарч байсан. Ном нь ч бас алдартай. Хэлж байгаа үгс, авч болох сургамж нар нь хэн бүхэнд хэрэгтэй байдаг тул ойр хавьд байгаа хүмүүс, дүү нартаа үзээрэй гэж зөвөлмөөр байна.
3. Reply1994, Reply1997, Reply1988(tvn/2012~2015)
Бас л tvn. Зураачын ажил, найруулагчийн ажил, продакшны ажил гээд ер нь бүх талаараа сайн хийгдсэн цуврал. Ялангуяа яг тэр үеийн дүр төрх, хувцас, имидж, хэл яриа гээд яг харуулсан байдаг учраас олон хүмүүсийн дурсамжыг сэргээсэн кино. Тэр үед амьдарч байсан хүмүүс нь яг ингэдэг байсан гэж магтахыг зөндөө харсан. Бэлтгэл сайтай кино гэсэн үг.
10 жилийн багш нар нь ч тоохоо больсон муу сурлагатангуудын шилдэг их сургуульд орох гэж хичээх тухай кино. 10 жил гэлтгүй хичээл хийж байгаа хэн бүхэн үзчихэд нэг л сэргээд явчихдаг юм. Орчин тойрны асуудал дунд надад хичээл хийхэд юу саад болж байна вэ? гэдгийг бодогдуулдаг кино. Хүн яаж хичээж болох тухай бага зэрэг хийсвэр юм шиг ч гэсэн урам өгдөг гоё кино. Энэ кино гарснаас хойш Солонгос даяар энд тэндхийн багш нар гэнэт ухаарсан юм шиг заах арга барилаа шинэчилж байсан.
5. Cheese in the trap(tvn/2015)
Зозо дахиад л tvn. Tvn бол олон ангит дээрээ яалтчгүй чанартай телевиз. Их сургуулын оюутны амьдралыг харуулдаг кино. Гол дүр нь нийтлэг хүмүүсийн дургүй зантай байдаг тул бусад кинонуудаас өвөрмөц. Гэрийн даалгавраа хуулуулдаггүй үнэд ордог хүүхдүүд байдагдаа.. илүү үзэгээ хэрэглүүлдэггүй.. тэгээд хүмүүсээс сүртэй, үнэтэй, их зантай гэдэг үг сонсдог. Энэ киноны 2 гол дүр тийм. Хүмүүсийн НӨГӨӨ талыг ойлгоход хүргэсэн кино гэх юмуудаа. Эх зохиол нь вэб комик. 7 жил хүмүүст үргэлжилж хүртээл болсон. Кино нь уг зохиолын нэг хэсгийг харуулсан юм.
КИНОГ ХЭРХЭН ӨӨРТ АШИГТАЙ ТАЛААС ЗАДЛАЖ ҮЗЭХ ВЭ?
-1-
"Кино гэдэг их хэрцгий урлаг. Бодоод үз дээ! 2 цаг харанхуй өрөөнд суудал дээр хөдөлгөөнгүй суулгаад хоол ч өгөхгүй унтуулах ч үгүй хорьдог" гэж нэг багшаасаа сонсож байсан юм. Тэгтэл ийм хэрцгий урлагт дурласан үзэгчид 2 цагийн турш харанхуй өрөөнд хоригдох гэж мөнгө төлдөг.
Та 2 цагийн турш харанхуй өрөөнд дэмий сууж чадах уу? Мэдээж хэцүү.
Тиймээс кино үзэгчдийг 2 цаг томоотой суулгаж чадахуйц сонирхолтой байх хэрэгтэй. Ингэж байж үзэгчдийн урмыг хугалахгүй кино болно.
Та 2 цагийн турш харанхуй өрөөнд дэмий сууж чадах уу? Мэдээж хэцүү.
Тиймээс кино үзэгчдийг 2 цаг томоотой суулгаж чадахуйц сонирхолтой байх хэрэгтэй. Ингэж байж үзэгчдийн урмыг хугалахгүй кино болно.
Тэгвэл үзэгчдэд өндрөөр үнэлэгдсэн кинонууд ямар байдаг вэ? IMDb жагсаалтыг эхнээс нь гүйлгээд харахад мэдэж болно. Энэ кинонуудын дунд ямар адил дүрэм оршиж байна вэ? Энэ талаар судласан олон кино зохиолын номнуудыг судалж мэдэх нь 'Мэргэжлийн' болон 'Мэдрэмжтэй' зохиолчдыг ялгадаг юм болов уу.
Эрт дээр цагт ийм судалгаа байгаагүй үед хүмүүс сайн кино хийсээр ирсэн тиймээс битгий ингэж ярь гэвэл тэр бол үнэхээр эрт дээр цагийн арга барил гэж хэлмээр байна. Тэр үед тийм номнууд байгаагүй үед ч киночид кино хийхдээ судалгаа хийсээр ирсэн. Хойч үедээ зориулаад судалж мэдсэн зүйлсээ бэлэн ном болгоод бичцэн байхад унших хүсэлгүй мэдэх хүсэлгүй байна гэдэг дэндүү хайран биш гэж үү? Одоо үеийн сайн зохиолуудтай, хүмүүсийн үзэх дуртай кинонууд бүгд л ийм судалгаан дээр тулгуурлаж хийгддэг, анх судалгаа хийсэн хүмүүсийн номыг сурах бичигээ болгож суралцаж ирсэн гэдгийг баттай хэлмээр байна. Та бид бүгд одоо цагт амьдарч байгаа хүн шүү дээ.

Манай нэг багш кино театрт кино үзэхдээ цагаа харж үздэг зуршилтай гэнэ. Тэгээд тэрнээсээ болж утасныхаа гэрлийг сэмхэн асаахдаа кино үзэж байгаа бусад хүмүүсээс их санаа зовдог гэнэ. Садаа болохвий гээд.
Цагаа хардаг шалтгаан нь кино үзэж байхад киноны ямар нэг эргэлт ч юм уу цохилт, том үйл явдал хэд дэхь минутан дээр гарч байна вэ гэдгийг харахын тулд юм. Тэгснээр тэр хүн ямар төрлийн кино ямар цохилтыг хаана нь оруулж байгааг мэдэх боломжтой болж байгаа юм. Хичээл эхлэхэд бид нарт "Тэр кино тэдэн минут дээрээ хамаг юм нь ил болчихож байна лээ тэгээд үлдсэн тэдэн минутаа яаж үзэгчдээ уйдаахгүй авч явах гэж байгаа юм бол оо гэж бодтол ард нь нэг ийм юм гарч ирж байна лээ гэхдээ ийм кинон дээр ийм цохилт байх осолтой доо, үзэгчдийг илүү урамгүй болгочих шиг болсон" гэх мэтчилэн ярьж өгөөд хичээлээ эхэлнэ.

-2-
Та ямар нэг төрлийн кино зохиол бичих гэж байгаа, эсвэл ямар нэг төрлийн кино төсөл бичих гэж байгаа гэж бодъё. Тэгвэл та өөрийн бичих гэж байгаа кинотой төстэй төрлийн кинонуудыг задлаж үзэж судалгаа хийвэл олон гарцууд танд харагдах болно.
Төрөл гэдэг нь - жишээлбэл би хилс хэрэгт хутгалдсан залуу хэрэг хийгээгүйгээ нотлох гэж байгаа кино бичих гэж байна гэж бодъё. Тэгвэл би тийм төрлийн кинонуудын листийг гаргаад сайн муугаар нь ангилна(ихэнхи тохиолдолд кино сайт дахь оноогоор эсвэл ямар нэг нотолгоотой үзэгчдийн хандалтаар) Дараа нь сайн нь яагаад сайн, муу нь яагаад муу байгааг задалж үзнэ.

Киноны бүтсэн түүхийг энд тэндээс сонсох боломжтой бол тэгж сонссон зүйлс тэр киног бүтэхэд хэрхэн нөлөөлснийг ойлгоход хялбар болдог. Уг нь их сайн зохиол байсан юм яагаад юунаас болоод хүлээж байсан киноноос шал өөр болчиховоо. Магадгүй төсөвөөс болоод хүсч байсан зургийн талбайгаа бүтээж чадаагүй ч юмуу, эвлүүлгийн явцад эвлүүлэгч нь гэнэт солигдоод хоёр хүний гар дамжчихсан ч юмуу сонгосон хөгжмийн зохиолч маань аяа өгөөгүй тул өөр хөгжмөөр орлуулсан гэдэг ч юм уу яг үнэнээр нь хэлэхэд жүжигчин нь гэнэт киногоо хаяад явах, авсан видеонууд нь алга болох гэх мэтийн эвгүй том осол ч гэсэн гардаг. Тэгээд үлдсэн дүрсээ яаж ийж байгаад нийлүүлж эвлүүлээд кино болгоно гэсэн үг. Мэдээж найруулагч хүний хувьд ийм аргацааж хийсэн киног өөрийнхөө нэрээр овоглохыг хүсэхгүй. Гэвч хүмүүсийн дэмжлэгийг авах гэж гарын үсэгээ зурсан олон цааснаас болж өрөнд орохгүйн тулд Продюсер нь найруулагчаа аргадаад дуустал нь хийхээс өөр аргагүй.
Хадуурчихлаа.. Кино хийх явцад төсөөлж байгаагүй гэнэтийн алдаа дутагдлууд байнга гарч болно оо гэсэн үг.
Хадуурчихлаа.. Кино хийх явцад төсөөлж байгаагүй гэнэтийн алдаа дутагдлууд байнга гарч болно оо гэсэн үг.
За тэгвэл та тэр бүтэлгүйтсэн туршлагуудыг судалснаар өөрийнхөө кинон дээр тийм алдаа гаргахгүйг хичээх боломж олдож байгаа юм. Мөн ямар нэг алдаагүй төлөвлөсний дагуу хийгдсэн хэрнээ үзэгчдэд таалагдаагүй кино байж болно. Тэгвэл тэр кино яагаад үзэгчдэд таалагдсангүй вэ? Юуг дутуу үлдээчихсэн байна вэ? гэдгийг судалж болно.
Жишээ татаж хэлье. Солонгосын 'Pandora' гээд энэ оны кино Монголын кино сайтууд дээр тавигдсан байсан. Монголд тэр киног үзсэн хүмүүс гоё кино гэж хэлэхийг би хэд хэд харсан. Тэр кино Солонгост ашиг орлогоороо муу байсан ба тэр нь цаашлаад үзэгчдэд тийм ч их таалагдаагүй гэсэн үг. Шалтгаан нь юу вэ? гэж таах гээд үзье. Тэр киног задлаад үзвэл зохиолын дараалал нэг иймэрхүү:
///Сайн санаатай гол дүрийн залуу гэрийнхэндээ эсвэл орчин тойрондоо хүлээн зөвшөөрөгддөггүй нэгэн. Гэхдээ хажууд нь нэг ухаантай үзэсгэлэнтэй өөрийг нь хайрладаг эмэгтэй заавал байж байна. Эсвэл дөнгөж тийм эмэгтэйтэй шинээр дурлалцсан байх ч юмуу.. Ямар нэг байгалийн том гамшиг, осол гэнэт гарна. Нөгөөх ад үзэгддэг залуу маань өөрийгөө золиослоод бусдад туслана(эсвэл нөгөө хайртай эмэгтэйдээ). Тэр дунд залууд садаа болох нэг муу дүр эсвэл хүчин зүйл байна. Хүмүүс эсвэл хайртай эмэгтэй нь бууж өгөх гэхэд гол дүрийн залуу эцсээ хүртэл тэмцэж бусдыгаа ухааруулаад эцсийн дүнд мань залуугийн хэлснээр бусад нь үйлдэх боловч гол дүрийн залуу маань амь үрэгдээд дуусна. Олон хүмүүсийг аварвал драм кино, хайртай эмэгтэйгээ аварвал романтик кино.///
За эндээс танд ямар кино санаанд орсон бэ? Пандораг үзсэн бол Пандора санаанд орсон байх үзээгүй хүмүүсийн ихэнхид нь Титаник санаанд орсон байх зөв үү?

Пандора үзэгчдийг татаж чадаагүй шалтгааны нэг нь дээр байгаа зүйл юм. Байгалийн гамшиг том осол гардаг бусад кинонуудтай хэтэрхий адилхан үйл явдлын дараалалтай байсан тул үзэгчдэд дараагийнх нь үйл явдал, төгсгөл нь шууд төсөөлөгдөөд яг төсөөлснийх нь дагуу дуустлаа өрнөчихөөр шинэлэг зүйл байхгүй мэт санагдаж үзэгчид уйддаг.
Бас энэ киноны нэг сул тал нь муу талын дүрийн муу талд зогсож байгаа шалтгаан нь хангалттай тодорхой биш; Гол дүрийн гүйцэтгэх ёстой чухал үүргийг гол дүрийн энгийн сайн залуу, үйлдвэрийн дарга гэдэг жигтэйхэн зөв хүн, ерөнхийлөгч гээд сайдынхаа үгийг үгүйсгэж чухал алхам хийдэг хүн(бүр хажуудаа лаг том ухаарал өгдөг дэмжигч дүртэй) гээд 3 баатарлаг дүр хуваагаад авчихсан байгаа юм. Гамшигт кинонд баатарарлаг гол үйлийг ганцхан гол дүр маань хийж байж хамаг анхаарал тэр дүр дээр төвлөрч үзэгчид тэр дүрийг баатар мэт санадаг. Мэдээж хажууд нь туслах сайн дүр байдаг хэдий ч нийт киноны явцад чухал том үүрэг гүйцэтгэхээс зугтдаг.
Титаниктай харьцуулаад бодъё. Титаникийн муу дүрийн залуу эдийн шуналтай. Тиймээс тэр эд баялагийн төлөө худал дүр эсгэж муу аашилдаг. Харин Пандорагийн муу дүрийн залуу ерөнхийлөгчдөө мэдлэгээ гайхуулахын тулд тэгээд байгаа ч юмуу бүү мэд. Уг нь эрх мэдлийг атгадаг хүн болохын тулд, эсвэл ерөнхийлөгчийн суудлыг эзэлхийн тулд гэх мэт тодорхой шалтгаан байсан бол муу дүрийн хүч нэмэгдэх байсан байх. Титаник дээр сайн дүр хэд гардаг вэ? Жэк-ээс гадна титаникийг бүтээгч усан онгоцны эзэн эцэст нь онгоцтойгоо үхдэг(Жэктэй дүйцэхээр том баатарлаг үйл биш), Хийлчид? Хүмүүст эцсийг нь хүртэл хөгжмөө тоглож өгөөд дуусдаг(бас л Жэкийг гүйцэх хэмжээний анхаарал татдаггүй).
...
-3-
Кино театрт кино үзчихээд гарч ирж байгаа үзэгчдийн яриаг сонсох их зугаатай. Сайн кино үзчихээд гарч ирж байгаа үзэгчид үргэлж киноны үйл явдлыг дахин давтан ярьдаг. "Тэр хэсгийг үзээд би ингэсэн" гэх мэтээр хэрхэн кинонд автсан тухайгаа ярьцгаадаг. 2 цаг гэдэг харанхуй өрөөнд дэмий суухад хэтэрхий урт хугацаа гэдгийг байнга санах хэрэгтэй. Үзэгчид 2 цаг кино театрт кино үзчихээд сэтгэл хангалуун гарч ирж байвал тэр кино тэр 2 цагийн агуулгыг нарийн төлөвлөгөөн дор үзэгчдийг уйдаалгүйгээр өрсөн гэсэн үг. Та найзтайгаа уулзлаа гэж бодъё. Та хоёр уулзаад ямар ч уйдах завгүй хөгжилтэй цагийг өнгөрөөвөл цаг ийм хурдан өнгөрчихөж байгаа юмуу гэсэн бодол төрдөг биз дээ? Бас нэг дайсантайгаа зодолдлоо гэж бодъё. Нэг зодмоор санагдсан хүнээ эсвэл ямар нэг хүчин зүйлээ төсөөлөөрэй! Компютер тоглоомын дайсан ч байсан болно. Жангум үзэж байгаа бол Чой ахайтан байсан ч болно. Та тэр хүнийг зодохоос уйдах уу? Цаг маш хурдан өнгөрөх болно. Кино ч мөн адил найз болох үед нь найз болж сэтгэлийг нь баясгаад дайсан болох үед жигшүүлж зэвүүг нь хүргээд 2 цагийн турш үзэгчдийн сэтгэлийг нааш цааш хэд чангаадаг. Байнга хардаг найзынхаа царай луу хараад юу ч хийлгүй ямар ч сэтгэлийн өөрчлөлт мэдрэхгүй зүгээр сууж байвал 2 цаг хичнээн удаан өнгөрөх бол.
Киноны агуулгын өрөлтийг яаж судлах вэ? Дээр дурьдсанчлан энэ бол зөвхөн САЙН өрөгдсөн агуулгатай кинонуудад зориулсан судалгаа гэдгийг дахин нэг хэлье. Сайн кинонууд дээр задаргаа хийгээд муу киноноос юугаараа ялгаатай байна вэ гэдэг нь нүдэнд хангалттай харагдах болсон үед судалгаа хийх шаардлагатай бол муу зохиолтой кинон дээр туршиж үзэхийг санал болгоё.
Кино зохиолын өрөгдсөн байдлыг мэргэжлийн үгээр плот гэдэг. Кино зохиол нь бусад онгодоороо бичиж болдог уран зохиолоос ялгаатайн шалтгаан нь энэ плот бөгөөд кино зохиол бичих гэж байгаа хүн бүр энэ плот дизайныг сайн судлах хэрэгтэй.

Миний хамгийн их үр дүн авдаг кино задаргааны арга бол Сцен лист гаргах юм. Кино үзээд сцен болгоноор нь задлаад хэдэн сикүэнс, хаана ямар өргөлт цохилт гарч байна вэ гэдгийг өөрийн судлах гэж байгаа өнцөгтөө тааруулаад задалж болно.
Жишээлбэл би Загалмайлсан эцэг киноны Майклын дүрийг барьж аваад түүний гэр бүлийн асуудал дээр тулгуурласан сэтгэл санааны өөрчлөлтийг хэрхэн дүрсжүүлснийг задлаж үзэх гэж байна гэж бодъё. Тэгэнгээ би бас Загалмайлсан эцэг кинон дээр гардаг жүржнүүдийн учрыг бас нэг бүрчлэн хармаар байна. За тэгвэл миний сцен лист хүснэгтэнд ямар ямар цонх хэрэгтэй вэ?
1. Минут
2. Сцен дугаарлалт
3. Агуулга
4. Майклын сэтгэл санааны өөрчлөлт
5. Тэмдэглэл
гэж гаргаж болох юм. (Би ихэвчлэн хүснэгтийн хөндлөн чигт эдгээрийг бичээд дараа нь сцен болгоноор доошоо жагсааж бичдэг. Киноноосоо шалтгаалаад байрыг нь сольсон ч болно. Таны таал.) Тэгээд жүрж гарч байгаа сценүүдийн агуулга хэсгийг өнгөөр тэмдэглээд нийтэд нь харж болно. Юуны талаар судалгаа хийх нь тогтоогүй зүгээр задлаж үзэх гэж байгаа үед бол зөвхөн сцен дугаарлалт, минут, агуулга, тэмдэглэл байхад хангалттай. Сцен дугаарлаж үзвэл зарим кинонууд маш их сцентэй, зарим нь бүр их сонин цөөхөн байдаг. Их ритмлэг хөнгөн маркийн кино цөөхөн сцентэй байхыг хараад их гайхаж байсан. Ритм сцений ширхэгтэй хамааралгүй болохыг ойлгосон. Stoker(2013) гээд киног задлаж байхад өмнө нь анзаарч байгаагүй найруулагчийн нуусан жижигхэн элемэнтүүдийг нэг бүрчлэн харснаар тэр киног би илүү их ойлгож авсан. Киноны жижиг ширхэгийг ойлгонгоо үзэхэд Николь Кидмоны жүжиглэлт намайг зүгээр л ангайлгаж билээ. Тэр жижигхэн элемэнт бүхэн түүний харцанд шингэсэн байсан. За тэр ч яахав киног сцен сценээр нь задлах бүрт тэр киноны жижиг нарийн ширхэгийг олж харах боломжтой. Мөн хугацааг нь тавьснаар өмнөх пост дээр бичсэнчлэн хэд дэхь минут дээр ямар эргэлт, цохилт гарч байгааг та мэдэж болох юм. Тэмдэглэл гэдэг цонх хоосон ч бай байлгасан нь дээр гэж зөвлөмөөр байна. Киног задлах явцад та төсөөлөөгүй зүйлээ олж хараад тэмдэглэмээр санагдах үе их гардаг юм.
Зохиол талаас судлаж байгаа бол дээрхи агуулгаар судлахад хангалттай. Хэрвээ ямар нэг гоё зураглалтай киноны ашигласан план зэргийг харахыг хүсвэл хүснэгтийн хөндлөн буюу 'X' тэнхлэгт та үүнийгээ нэмж болно. Мөн ямар нэг өнгөний билэгдэлтэй киноны тийм элемэнт аль аль хэсэгт яаж ямар өнгөөр орсон байна вэ гэдгийг судлахыг хүсвэл бас л хүснэгтэндээ нэмчихэд болно. Ер нь юу ч байсан та өөрийнхөө дураар задаргаа хийж болох тул их олон талын мэргэжилтнүүдэд тус болдог задаргааны арга байгаа юм. (Энийг бичих явцдаа Николь Кидмон Стокерийн зохиолыг ингэж задласан юм байхдаа гэсэн бодол төрөв.) Жүжигчид ч хэрэглэж болох задаргаа юмаа гэсэн үг!

Жишээ : Whiplash(2014)
-4-
Киног дан ганц зохиолоор задалж болохгүй шалтгаанууд бас бий. Жишээлбэл тухайн кино үзэгчдэд сайн хүрэх эсэхэд тухайн киног үзэж байгаа үзэгчдийн хүрээлэн орчин, нийгэм шууд нөлөөлдөг. Тухайн кино бүтсэн үеийн нийгмийг бас судлах хэрэгтэй гэсэн үг.
Өмнөх пост дээр Пандора кино Монгол үзэгчдэд таалагдсан гэдгийг дурьдсан шалтгаан нь уг киноны агуулга Монголын нийгэмд байх зүйл биш учраас хүмүүст шинэлэг санагдсан байх гэсэн таамаглалыг хэлэх гэсэнд юм. Солонгосчууд бол байнга л мэдээгээр идэвхтэй цацрагийн тухай анхааруулга сонссоор ирсэн. Залхсан гэсэн үг.
The king(2017) кино улс төрийн тэргүүлэх эрх мэдэлтнүүдийн амьдрал энгийн хүмүүст хэрхэн нөлөөлөх, эрх мэдэлтний ард жагсах цуваа зэрэг булхайг элэн далангүй гаргасан байдаг. Гэтэл энэ кино мөн Солонгост амжилт олоогүй. Шалтгаан нь бас л ийм төрлийн агуулгаас Солонгосчууд хэтэрхий залхсан байсантай холбоотой юм. Энэ кино гарах үе ерөнхийлөгчийн булхайгаас болж улс орноороо жагсаал бослого гаргаж мэдээ болгонд анхаарлаа хандуулсаар ядарсан үе байсан. Мэдээж стрессээ тайлах гэж очдог кино театрт хүртэл мэдээгээр гардаг агуулгын киног үзэхийг хүсэхгүй.
Сүүлийн үеийн холливүүдийн кинонд Хятад дүр, Хятад орчин их орж байгаа нь ч гэсэн нийгэмтэй шууд хамааралтай. Зах зээл томтой, нэвтрэх боломж багатай хятадын хувьд ямар нэгэн байдлаар тэр зах зээлийг ашиглахын тулд киночид Хятад элэмент кинондоо оруулсаар байна. Кино үзээд яагаад заавал Хятад баатар гарч байна вэ? гэсэн шалтгааныг зохиолын гоо үзэмжийн хувиар ч юмуу урлагийн бүтээл талаас нь ойлгох гэж толгойгоо гашилгаж байвал таны урмыг хугалж магадгүй ч гэсэн энэ нь эцсийн эцэст цэвэр мөнгөний асуудал юм. Кино бүтэхэд төсөв хэрэгтэй, хятад зах зээл томтой. Тэгвэл хятадын зах зээл рүү шуурахаас өөр аргагүй, тэгэхийн тулд хятад жүжигчин ашиглахаас өөр аргагүй.

Бас киног дан ганц үзээд ч юмуу эсвэл сцен листээр нь задлаад бүрэн ойлгож чадахгүй зүйл бол зураг авалт юм. Зохиолыг мянга задласан ч ямар нэг зүйл нь нүдэнд харагдахгүй, бүрэн ойлгоогүй өнгөрөх тохиолдол байж болно.
Жишээлбэл Сидней Лүмет найруулагчийн "12 Angry Man" киног үзэхэд киног үзэх тусам тэр 12 ууртай хүмүүсийн байгаа орчин улам бүр давчуу болсоор байдаг. Та зохиолыг нь мянга задалж үзсэн ч тэр давчидсан агаарыг яаж гаргасан нь танд харагдахгүй. Дан ганц жүжигчдийн уран чадвар уу? Тэгж итгээд өнгөрчихөж болох юм.

Сидней Лүмет найруулагч уг киноны зургийг авахдаа линзний тусгалыг ашигласан. Кино эхлэхэд 28~40 мм-н энгийн дурангаар эхлээд 50, 75 г.м бага багаар дурангийн хэмжээсийг өөрчилж өрөөний хэмжээг жижигрүүлж харагдуулсан. Бас киноны 1/3 хэсгийг нүдний түвшингээс дээд өндрөөс, 2 дахь хэсгийг нүдний түвшингийн өндрөөс, сүүлийн хэсгийг нүдний түвшингийн доод өндрөөс авсан. Кино өрнөөд дуусахад дэлгэцэн дээр тааз харагдаж хананууд бага багаар ойртож өрөө улам жижигсэж давчуу агаар улам ихсэнэ. Кино дуусаад өрөөнөөс гарах хүмүүсийг гадаанаас авахдаа аль болох камерийн өнцгийг дээшлүүлж ашигласан бүх дурангуудаасаа илүүтэйгээр өргөн өнцгийн дуран ашигласан. Үзэгчдийн давчидсан сэтгэлд тайтгарал өгөхийн тулд #гэж номон дээрээ бичжээ.
Тиймээс киног бүрэн задлаж үзэхийн тулд судалгаа хийх зүйл маш олон байна гэсэн үг. Аз болоход Юүтүүб гээд сайхан агуулах дээр ихэнхи киноны making дүрсүүд тавигдсан байдаг. Хэлийг нь ойлгохгүй гээд зугаталгүй дүрсийг нь ч болтугай үзвэл ямар нэг зүйл ойлгож авна. Википедиа гээд сайхан мэдээллийн цонх байна. Бас л хэлийг нь мэдэхгүй гээд битгий зугатаарай. Би ч англи хэлэндээ муу үг үгээр нь славардаж орчуулаад эвлүүлж ойлгодог. Нэмэр нилээн авч байгаа. Хүсч байвал битгий залхуур! Интернэт гэдэг бэлэн юм байхад мэдэхийг хүссэн юмаа хайгаад үз!!
Манай нөгөө цаг харж кино үздэг багш киног илүү мэддэг болохын тулд IMDb сайтыг интернэтийнхээ эхний хуудас болгож тохируулсан гэнэ лээ. Залхуураад шагайгаад харахгүй өнгөрчихгүйн тулд тэгсэн гэнэ лээ. Бас өөр нэг багш "хүн болгон залхуу учир одоо байгаагаасаа арай бага залхуурахад л чи илүү ихийг мэддэг болсон байна" гэж хэлж байсан. Хамтдаа арай бага залхуурцгаая.

Feb 21, 2017
ФАНТАЗ АГУУЛАМЖТАЙ КИНО СОЛОНГОСТ ХӨГЖСӨН БАЙДАЛ -1-
- ФАНТАЗ АГУУЛАМЖ ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?
Эндээс миний бичих фантаз шинж чанар гэдэг нь киноны жанрын хувьд "ФАНТАЗ(уран зөгнөлт)" биш болно. Бодит амьдрал дээр байдаггүй хийсвэр агууламжыг ямар нэгэн байдлаар оролцуулсан киног нийтэд нь хэлсэн болно. Өөрөөр хэлбэл жанрын хувьд Fantasy, Super hero, SF-аас гадна ямар ч жижиг хэмжээний бай хийсвэр агууламжыг ашигласан бүх төрлийн кинонуудыг хэлсэн болно.
Монгол кинонуудаас жишээ авч бичихэд "Дурлалын гэмт хэрэг" шиг ой санамж алдагдуулдаг эм гэдэг агууламж (Кинон дээрээ сүүлд нь тийм үйлчилгээтэй эм байдаггүй, жүжиглэж байсан гэж гардаг хэдий ч энэ киноны нийт асуудлыг үүсгэх гол хүчин зүйл тул оруулав), "Аз жаргалын шок" шиг хүйс нь солигдох, "Цахирмаа" шиг зомбитой кино зэрэг бүгд орно.
- ЯАГААД ЗААВАЛ СОЛОНГОСЫГ ЖИШЭЭ ТАТАЖ БАЙНА ВЭ?
Би хувьдаа Монголд Фантаз жанрын, фантази агууламжтай кинонууд олон гараасай гэж хүсдэг. Өөрөө Солонгост кино продюсерийн чиглэлээр сурч байгаа тул хичээл дээр хийсэн судалгаануудаа Монголын кино зах зээлтэй холбож судладаг. Багш маань ч тэрийг дэмжиж тусладаг. Мөн тулааны кинондоо фантази шинж чанарыг агуулдаг хятад шиг ямар нэгэн фантази өнгө аястай болоогүй байгаа Ази орны хувьд Солонгосын кино хөгжлийн дараалал, хэлбэр, нөхцөл зэрэг нь ойролцоо дөхөм санагддаг юм. Мэдээж Монгол Солонгосыг бодвол хэт хойно явж байгаа нь үнэн. Гэхдээ Ази царайтай Төмөр хүн гараад ирвэл нүдэнд эвгүй харагдах нь Солонгосын үзэгчдэд ч, Монголын үзэгчдэд ч адилхан байх болов уу? Яг л алтан шар үстэй Чингис хааны дүр шиг.
1. Солонгост саяхнаас л дөнгөж фантаз шинж чанар агуулсан кино хийж байгаа юу?
Хариулт нь үгүй. Монголын хамгийн анхны үлгэрийн кино болох "Бушхүүгийн үлгэр" шиг Солонгост ч ялгаагүй фантаз агууламжтай кинонууд мэр сэр хийгдсээр ирсэн. Гэвч саяхнаас л хөгжиж амжилтанд хүрсэн кинонууд гарч ирсэн нь үнэн.
Солонгост хийгдсэн амжилт олсон фантаз агууламжтай киноноос танилцуулъя.
1. Miss Granny(2013)
Найруулагч : Хуанг Дунг Хёк
Жанр : Инээдэм
Логлайн : 70 настай эмээ гэрийнхэндээ гомдон шарил дээрээ тавих зургаа авхуулахаар зурагчинд ороод гарч ирэхдээ 20 настай залуугийн төрхөндөө эргэж хувирсан байна.
Фантази агуулга : Хөгшин хүн үл мэдэгдэх хүчин зүйлээс болоод залуугийн төрхөндөө эргэж очно.
IMDb оноо : 7.3
Нийт үзэгчдийн тоо : 8.656.397 хүн.
Нийт орлого : 62.696.639.249 вон.
(Солонгос улсад кино театрт гарсан байдлаар)
Уг кино нь 2014 онд Солонгост нээлтээ хийсэн нийт 50 киноноос ашиг орлогоороо 5 дугаарт бичигддэг. Эмэгтэй гол дүртэй ашиг орлогоороо амжилт олсон Солонгос кино сүүлийн хэдэн жил гарч ирээгүй байсан, мөн хөгшин гол дүрийн жүжигчинтэй ашиг олсон кино бараг байдаггүй тул тэр үедээ маш сайнаар дүгнэгдсэн юм. Тэр чигээрээ фантаз жанрын кино биш боловч Солонгос үзэгчдийн хүлээн зөвшөөрөх хэмжээний хийсвэр шинжийг амжилттай оруулсан нь тэр үеийн кино продюсерүүдэд цаашдаа ийм төрлийн оролдлого хийх боломжыг нээж өгсөн.
Дүгнэлт : Зурагчин дээр очоод залуу насандаа оччихно гэдэг бол яаж ч бодсон шал үнэмшилгүй хийсвэр зүйл. Гэхдээ энэ кино үзэгчдийг ямар ч асуудалгүй өөртөө татсан шалтгаан нь хүн болгон эргээд залуу болох юмсан, залуу насандаа ганц очиж үзэх юмсан гэж хүсдэгээс болсон юм болов уу. Хүн болгон тийм бодол ганц нэг удаа боддог учраас шал хийсвэр энэ хүчин зүйл нь хүмүүст хол юм шиг эвгүй санагдаагүй байх.
Хүмүүс ном, кино зэргээр дамжуулан өөрийн биелүүлж чадахгүй хүслээ нөхөж, таашаал авах тохиолдол байдаг. Миний ч бас фантаз кинонд дуртай шалтгаан энэ. Бодит амьдрал дээр хэрэгжүүлж болохгүй зүйлийг нүдээрээ харж мэдэрдэг учраас... Уг кино нь хүний ийм хүслийг ашигласан инээдмийн жанрын кино юм. Гэвч сайн киноноос авах сургамж, мэдрэмж мэдээж ганц байдаггүй. Уг киноны хамгийн том сэдэв бол ГЭР БҮЛ бөгөөд, гэр бүлийн хооронд тохиолдож болох үл ойлголцол, гэр бүлдээ бүхнээ зориулж өөрийгөө золиослосон эх хүний сэтгэлийг хөгжилтэй маягаар харуулсан кино юм.
2. Киноны хийсвэр орон зай, хйисвэр орон зайнд өрнөж буй амьдралын шугам хаанаас үүсдэг вэ?
Бидний сайн мэдэх "Бөгжний эзэн", "Harry Potter", "Оньс тайлагч" зэрэг кинонууд өмнө нь харж байгаагүй хийсвэр орон зайд үйл явдал нь өрнөдөг бөгөөд тэр орон зайд амьдардаг киноны баатруудын хэл яриа, хэрэглэдэг хэрэгсэл ч бас шинэ зүйлсээр дүүрэн байдаг. Ид шидтэнгүүдийн сургууль бодит амьдрал дээр байдаггүйг бид мэднэ. Энэ бүгд зохиолчдийн бий болгосон шинэ орон зай хэдий ч шинэ орон зай бүр ямар нэг эртний уран зохиол ч юмуу үлгэр домгоос үндэслэсэн байдаг гэдгийг судалгааныхаа явцад олж харсан юм.
2. A Werewolf Boy (2012)
Найруулагч : Жу Сонг Хий
Жанр : Фантаз, Романс
Логлайн : Эмчилгээний журмаар гэр бүлээрээ хөдөөний тосгон руу нүүсэн охин, тэнд амьдардаг хүн төрхтэй зэрлэг араатантай учирна. Охин түүнийг хүний амьдралд дасгаж сургах боловч нутгийн иргэдийн айдас, дургүйцлээс болж хагацахад хүрнэ.
Фантази агуулга : Хүн чоно
Хийсвэр орон зай : Хүн чоно амьдардаг Солонгосын хөдөөний тосгон.
IMDb оноо : 7.4
Нийт үзэгчдийн тоо : 6.654.837 хүн.
Нийт орлого : 46.593.107.500 вон.
(Солонгос улсад кино театрт гарсан байдлаар)
Уг кино нь 2012 онд Солонгос улсад нээлтээ хийсэн нийт кинонуудаас ашиг орлогоороо 4-р байрыг эзэлдэг.
Үлгэрийн кино, фантаз агууламжтай кино тэр үед байгаагүй учир мэргэжлийнхний анхаарлыг маш их татсан. Жу Сонг Хий найруулагч уг кино зохиолыг Солонгосын Кино Академын оюутан байхдаа бичсэн. Анх эмэгтэй хүн чоно байсан боловч киног комершл болгох явцад эрэгтэй хүн чоно болж солигдсон. Киноны төгсгөл ч бас илүү эмэгнэлтэй байсан хэрнээ солигдсон гэнэ.
Дүгнэлт : Солонгост амжилт олсон бараг анхны үлгэрийн кино байсан. Энэ киног сонгож танилцуулсан нь эртний грекийн домогт баатрыг яаж Солонгос орчинд дотно санагдахаар хийсэн талаар дурьдах гэсэн юм. Хүн чоно гэдэг агууламж Европ гаралтай байтал яаж Солонгос төрхтэй хүн чоно үзэгчдэд хэтэрхий худлаа биш санагдсан бэ? Хүн чонын домог хэдий Европ гаралтай ч олон жилийн турш олон орны хувилбар ном зохиолууд хийгдсээр ирсэнтэй холбоотой юм болов уу? Европ бүүхий л Азийн олон орнуудад хүн чонын домог эртнээс олон янзаар хувилагдсаар ирсэн. Монгол хүн чонын дүр яагаад ч юм байж болох юм шиг санагдахгүй байна гэж үү? Бөртэ Чоно Гоо Маралын удамчуудын хувьд чоно гэдэг амьтан их л ойрхон санагддаг шүү дээ..
За тэр ч яахав. Миний хувьд энэ амжилтад жүжигчдийн нөлөө маш их байсан. Хүн чонын дүр хэрвээ үнэхээр чоно шиг царайтай хэрцгий байсан бол Солонгосын үзэгчдэд хүрэх байсан болов уу? Үгүй л байх. Дээр бичсэн шиг киног комершл болгох явцад нилээд хэдэн зүйл өөрчлөгдсөн. Продюсерийн хувьд мэдээж үзэгчдэд таалагдах бүтээл дээр азаа турших ёстой (Тэр үед үлгэрийн кино хийх нь хангалттай аз туршсан хэрэг гэж дүгнэв). Тэгвэл нийт үзэгчдийн дийлэнх нь эмэгтэй байдаг Солонгос орны хувьд үл мэдэх, шинэлэг, нууцлаг дүрд царайлаг эрэгтэй жүжигчин тоглуулахаас өөр яахав. Бас хийцийн хувьд хэдий Грекийн домог дээр гардаг хүн чоно хэдий ч японы үлгэрийн кино шиг байсан нь (Ялангуяа эмэгтэй гол дүрийн имидж яав ч европ хүүхэн биш) бас л япон хүүхэлдэйн кино үзэх дуртай Солонгос үзэгчдэд зориулсан юм болов уу. Яг Солонгосын хөдөө шиг орчин биш ч гэсэн үлгэрийн кино гэдэг утгаараа хүмүүст ойлгогдоод өнгөрсөн байх. Ямартай ч энэ кино Солонгост хийгдсэн үлгэрийн кинонуудаас хамгийн шилдэг нь. Энэ киног үзсэнээс хойш энэ найруулагчийн киног хүлээж эхэлсэн. Түүний дараагийн кино "Phantom Detective" яг үнэндээ сэтгэлд жоохон хүрээгүй..
+Энэ киног Тим Бортен найруулачийн "Edward Scissorhands"(1990)-тай плотын хувьд адилхан гэж дүгнэх мэргэжилтнүүд олон байдаг. Плот зохиогчын эрхээр хамгаалагддаггүйгээс хойш одоо яая гэхэв.
Хүн чонын тухай агуулга, эсвэл хөгшин хүн залуу насандаа эргэж очсон агуулга үзэгчдийн хувьд ямар нэг байдлаар бодож үзсэн, хүсэж үзсэн дотно сэдэв байсан учраас хийсвэр байдал нь хөндий санагдаагүй гэж дээр жишээ татаж дурьдсан.
Тэгвэл хүмүүсийн огт сонсож байгаагүй, харж байгаагүй шинэ орон зайг яаж бүтээж хүмүүст ойлгомжтойгоор хүргэх вэ?
3. The Maze Runner (2014)
Найруулагч : Was Ball
Жанр : Адал явдал, Триллер, Sci-Fi
Логлайн : Робот мангасаар хамгаалагдсан аймшигтай том учир нь олдохгүй оньс дотор хоригдсон ой санамжаа алдсан хүүхдүүдийн оргох тэмцэл.
Фантази агуулга : Ирээдүй цаг дахь дэлхийн сүйрэл, шинжлэх ухаан хөгжсөн байдал.
Хийсвэр орон зай : Хүний бүтээсэн аймшигт том оньс. Тэр дундах хүүхдүүдийн бүтээсэн шинэ амьдрал.
IMDb оноо : 6.8
Яг үнэндээ гарчигныхаа дагуу Солонгос ийм төрлийн киног жишээ татаж танилцуулах гэсэн боловч хэтэрхий муу жишээ болох гээд байгаа тул судалгааны явцад тэр кинотой харьцуулж судалж байсан энэ киног жишээ татав.
Дүгнэлт : Ирээдүйг зөгнөсөн кинон дээрхи фантаз шинж чанар нь ихэвчлэн бидний өмнө нь харж байгаагүй, сонсож байгаагүй, огт мэддэггүй зүйлүүд байдаг. Мэдээж бичиж байгаа хүн нь ч тийм зүйлийг харж байгаагүй учир эвийг нь олж бичих маш хэцүү.
Ийм кинонууд яаж үзэгчдэд ирээдүйд ийм орон зай байгаад байна аа гэдгийг хүндрэлгүйгээр хүргэдэг вэ?
Хамгийн муу шийдэл бол ТАЙЛБАР. Ийм киноны шинэ агууламжыг тайлбарлах хамгийн муу хоёр арга байдаг. Нэг нь дэлгэцэн дээр бичигдсэн subtitle тайлбар, нөгөөх нь тэрийгээ арай давсан аргаар киноны баатраар үргэлжлүүлэн яриулсан тайлбар. Миний хувьд энэ кино 2 дахь нь.
(Дээр жишээ татах гэж байсан Солонгос кино 1 дэхь нь;;)
Уг киноны гол дүрийн баатар нь ой санамжаа алдчихаад учир нь олдохгүй сонин газар ирээд будилж байхад нь түрүүлж ирсэн өөр шиг нь хүүхдүүд ингэсэн тэгсэн ингэдэг тэгдэг гэж тайлбарлаж өгдөг. Үзэгчид тэндээс нь шинэ үг хэллэгийг цээжилж шинэ орчинг ойлгох гэж хичээдэг. Тэгээд арай чүү гэж дахин дахин сонссоны эцэст нэг юм тэр шинэ орон зайг ойлгоод одоо л кинондоо анхаарлаа хандуулж эхэлнэ. Гэтэл дөнгөж ойлгосон нөгөө орон зайг маань нөгөөх тайлбарласан гол баатрууд маань орхиод өөр орон зайд шилжчихнэ. Бас дахиад л өөр шинэ орон зай, мэддэггүй зүйлс гарч ирнэ. Гэхдээ энэ удаад нөгөөх хүүхдүүд маань ч тэр орон зайг мэдэхгүй будилах бөгөөд тайлбарлах хүн байхгүй учир үзэгчид кино баатруудтай нэг мэдрэмжийг авч кино сонирхолтой болж эхэлнэ. Гэтэл нэг удалгүй бас нэг жүжигчин гарч ирээд дахиад тайлбарлана. Тэгээд сайн ойлгож амжаагүй байхад кино дуусчихна.
Энэ кинон дээр миний хувьд ихэнхи хэсэг нь жүжигчний яриагаар тайлбарлуулсан байдаг учир нилэнхүйдээ бол муу шийдэл. Гэхдээ дээр дурьдсанчлан тайлбаргүй үзүүлсэн хэсэг бол сайн шийдэлтийн нэг хэлбэр юм. Ихэнхи сайн хийсвэр орон зайтай кинонууд жүжигчнээрээ яриулаа л байдаггүй шууд үзүүлдэг. Урт тайлбар сонсох эс үгүй бол тайлбарласан бичиг унших шиг кино үзэхэд анхаарал сарниулдаг зүйл байхгүй. Тайлбарт анхаарлаа сарниулсан үзэгчид кино театраас гарахдаа ямар кино үзсэнээ ойлгоогүй гарах нь мэдээжийн хэрэг шүү дээ.
*Продюсерийн хувьд тайлбар болгон муу гэсэн үг биш. Ихэвчлэн зохиол дээрээ сайн ажиллаж амжаагүй кинонууд хоолой уншуулах аргыг хэрэглэдэг. Ингэж үзэгчдийн анхаарлыг тайлбар луугаа татах нь зураг авалтын хувьд муу хийгдсэн кинонд сайнаар нөлөөлөх тал ч бий.
Үзэгчид үзээд ойлгохгүй өнгөрч магадгүй гэсэн хэсгийг албаар кино нээлтээ хийхээс өмнө маркетингийн багийнхан трейлер дээрээ ч юмуу цацаж өгдөг. Тэгсэнээр үзэгчид аль хэдийн кинон дээрхи ойлгомжгүй хэсгийг ойлгох бэлтгэлтэй танхимд орж ирж суудаг. Киногоо үзчихээд танхимаас гарч ирсэн үзэгчийн сэтгэл ханамж эцсийн үр дүнд хангалуун байх нь ойлгомжтой. Үүнийг би Продюсерийн шийдэл гэж хэлмээр байна.
Subscribe to:
Posts (Atom)